НӨУБ Монголд 25 жил
Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн энэ жил тохиож буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн ИТХ-аас ойн арга хэмжээг Мөрөн хотод 2017.12.05-ны өдөр төлөвлөсөн байна. Ойн арга хэмжээнд сум бүрээс 5 төлөөлөгч оролцох бөгөөд одоо ажиллаж буй ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, хамгийн олон удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан төлөөлөгч, ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан төлөөлөгч /эсхүл хурлын даргаар ажиллаж байсан хүн/, багийн ИНХ-ын дарга гэсэн шалгуур ирүүлсний дагуу тус сумаас Б.Аюуш, Ц.Номин, Х.Сүхбат, С.Ишдорж, Б.Амартүвшин нар оролцоно.