Аймгийн ИТХ-аас санаачлан "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүссэний 25 жилийн ой"-д сум, сумын төлөөлөл, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, үе үеийн дарга, нарийн бичгийн дарга нар нийт 250 хүн оролцлоо. Ойн хүрээнд НУӨБ-ын түүхэн баримтат кино, урлагийн тоглолт, зөвлөгөөн, шагнал урамшил, хүндэтгэлийн үйл ажиллагаа болсон бөгөөд зөвлөгөөнөөс УРИАЛГА гаргалаа. Энэхүү зөвлөгөөнийг цаашид 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулахыг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар цохон тэмдэглэсэн бол аймгийн Засаг дарга Л.Ганболд илтгэл хэлэлцүүлж, НӨУБ-ыг төрийн удирдлагатай хослуулан хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа илэрхийлсэн юм.
Ойн арга хэмжээнд тус сумаас ИТХ-ын дарга Б.Аюуш, аймгийн төлөөлөгч, сумын Засаг дарга Х.Энхтүвшин, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, ИТХ-ын дарга асан С.Ишдорж, төлөөлөгч, Тэргүүлэгч асан Я.Далайхүү, багийн ИНХ-ын дарга Б.Болдбаатар нар оролцлоо. Ойн төлөөлөгч Б.Аюуш МУЗН-ийн "Тэргүүний залуу" алтан медалаар, Я.Далайхүү аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр, ойн төлөөлөгч Х.Энхтүвшин УИХ-ын гишүүн, Л.Энх-Амгалангийн "Лувсанцэрэн сан"-гийн нэрэмжит шагналаар шагнагдлаа.