Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Тэргүүлэгчид хуралдаж байна.

2017-12-12

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 14 цаг 18 минутанд эхэллээ. Ирвэл зохих 7 Тэргүүлэгчээс Х.Буянтогтох, Н.Эрдэнэчимэг, Б.Баярцэцэг, Б.Аюуш, Н.Бор, М.Адьяа нар хүрэлцэн ирц 85.7%-тайгаар хуралдаан эхэллээ. Тэргүүлэгч С.Ишдорж чөлөөтэй. ИТХ-ын дарга Б.Аюуш хэлэлцэх асуудлыг танилцуулан хуралдааныг нээлээ. Өнөөдрийн хурлаар 12 сарын 15-нд болох ээлжит Тавдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг нэгбүрчлэн хэлэлцэнэ. Үүнд:

1. Тогтоол нэмэлт өөрчлөлт оруулах тухай

2. Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэлд үнэлгээ өгөх тухай

3. 2017 оны төсөвт тодотгол хийх тухай

4. Сумын 2018 оны төсөв батлах тухай

5. 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 онд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

6. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ өгөх тухай

7. 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд үнэлгээ өгөх, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Хуралдаанаас Тогтоолд нэмэл өөрчлөлт оруулах тухай тогтоол батлагдсан бөгөөд бусад асуудал дээр ямар нэгэн шийдвэр гарахгүй нээлттэй хэлэлцүүлэг өрнөнө.