Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Иргэдийн санал авах тухай

2018-01-05

Амжилт бүтээлээр арвин хуучин оноо үдэж, ажил хөдөлмөр өрнөсөн шинэ оноо угтан авч буй энэ мөчийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Байгууллага, иргэн, өрх бүр энэ ондоо хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж буй энэ үед сумын ИТХ-аас 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд иргэдийнхээ саналыг авах ажлыг 2018.01.05-2018.01.12-ны өдрийг хүртэл хэрэгжүүлнэ. Иймд иргэн та
1. Иргэдийн оролцоог хангах
2. ИТХ, Тэргүүлэгчдээс хэрэгжүүлэх хяналт шалгалт хийх
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын саналыг энэхүү цахим хаягаар болон 89876900, 89351133 дугаарууд луу залган санал хүсэлтээ илэрхийлнэ үү.
Таны саналыг сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2018 онд сумыг хөгжүүлэх эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан боловсруулж 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд хэрхэн тусгасан тухай энэхүү сайтаар эргэн мэдээлнэ.
Орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо чухал гэдгийг санаж та саналаа илэрхийлээрэй.