Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан АХА

2018-01-12

Сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хөвсгөл телевиз, ХААН банкнаас хамтран зохион байгуулсан "АХА" тэмцээнд тус сумын 5 багийн иргэд оролцлоо.
АХА тэмцээний асуулт Монгол улсын Үндсэн хууль, сумын ИТХ-ын мэдээлэл, сумын ерөнхий мэдээлэл Монгол орны болон дэлхий нийтийн танин мэдэхүйн асуултуудаас бүрдсэн байлаа.
Тэмцээнийг сумын ИТХ ивээн тэтгэж 1, 2 дугаар байр эзлүүлэхэд 1-р байрыг 4-р багийн иргэн Хөвсгөл принт ХХК-ний захирал Н.Эрдэнэбаяр, 2-р байрыг 4-р багийн иргэн хувиараа хөдөлмөр эрхлэгч С.Сарантуяа нар эзэллээ.
АХА тэмцээний асуулт Хөвсгөл ТВ-ээр цагаан сарын нэвтрүүлэг болон гарах юм.