Улаан-Асга багийн малчин Р.Отгонбаяр, Д.Далайцэцэг нарын гэр бүлээс өнөөдрийн Дашнямтай билэгт сайн өдрөөр ахмад буурлууддаа цайны сүү, аарц гэр гэрээр нь хүргэж өгөх хүмүүнлэгийн ажлыг санаачиллаа. Сумын УЗХ-ноос энэхүү ажлыг зохион байгуулж, багийн Засаг дарга нараас тус бүр 2 ахмадын нэрийг авч сумын Улаан Загалмайн хорооны дарга Ц.Номин, Ч.Баярмагнай, малчин Д.Далайцэцэг нар гардуулан өглөө.
Цайны сүү, аарц хүлээн авсан ахмадууд маань цайны сүү өгсөн өглөгийн эздэд баярлан талархаж буйгаа илэрхийлээд удахгүй болохгүй уламжлалт цагаан сарын баяраараа сүүгээ хэрэглэнэ гээд туйлын талархалтай байлаа.