Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Багийн ИНХ-ын дарга нарын анхны уулзалт боллоо.

2018-01-17

2017 оны 01 сарын 17-ны өдөр Багийн ИНХ-ын дарга нарын анхны уулзалт боллоо. Уулзалтаар:
1. Багийн ИНХ-ын дарга нарын үйл ажиллагааны өнөөгийн байдал
2. Тулгамдсан асуудал, цаашдын зорилт
3. БИНХ-ын дарга нартай байгуулах гэрээний анхны хувилбарыг дэмжих зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр Хайрхан толгой багийн ИНХ-ын дарга Б.Баянмөнхөөс 01-р сард иргэдээс мэдээлэлжүүлэх талаар зохион байгуулсан ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Багийн ИНХ-ын дарга нар нь гэрээний дагуу иргэдийн өмнө хүлээх үүргээ бүрэн хэрэгжүүлэх, хариуцлагатайгаар ажиллах бөгөөд энэхүү гэрээг сайжруулан эцсийн хувилбараар батлах асуудлыг Багуудын ИНХ-ын дарга нараас санал гарснаас шалтгаалж эхний улиралд багтаан шийдвэрлэх юм. Энэ гэрээгээр Багийн ИНХ-ын дарга нарыг хууль, эрх зүйг баримтлан ажиллах, аливаа шийдвэрийг хариуцлагатайгаар боловсруулан гаргахад онцгойлон анхааруулга өгөх зорилготой юм.
Багийн ИНХ-ын дарга нараас Шивэрт Б.Болдбаатар, Улаан-Асга Б.Амартүвшин, Хөхөө Д.Санчирдорж, Хайрхан толгой Б.Баянмөнх нар хүрэлцэн ирсэн бөгөөд Ёлгос багийн ИНХ-ын дарга М.Зуунасан ирсэнгүй.