Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Б.Баянмөнх даргын сайн туршлага

2018-01-17

Багийн ИНХ-ын дарга нарын уулзалтын үеэр Хайрхан толгой багийн ИНХ-ын дарга Б.Баянмөнхөөс бусад багийн ИНХ-ын дарга нарт "Иргэдээ мэдээ мэдээллээр хангах" үйл ажиллагааныхаа талаар сайн туршлагаа танилцууллаа.
Б.Баянмөнх нь он гарсаар иргэдээ мэдлэг мэдээллээр хангахын тул аймгийн ИТХ, ЗДТГ түүний хэлтсүүдээр орж ажил үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэлтэй болохын зэрэгцээ иргэдэд хүргэх брошур, гарын авлагаар хангагдсан тухайгаа илтгэж байлаа.
Иргэдэд хүргэх тараах материалаар:
-0-3 настай хүүхэдтэй ээжийн гарын авлага
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн танилцуулга
-Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээ гэх зэргийн иргэдэд нэн хэрэгцээтэй төрийн үйлчилгээний  15 төрлийн мэдээ мэдээллийн танилцуулгаар  иргэддээ "Мэдээллийн богц" аялуулж буй тухайгаа хүргэлээ.
Мөн Хүмүүнлэг иргэн-хүний дээд эрхэм зорилгын хүрээнд багаараа УЗХ-нд гишүүнээр элсэх, багаараа УЗХ-ны татвар төлөгч байх зорилгыг дэвшүүлэн дунд шатны УЗХ-ноос мэдээлэл авч иргэд, хүүхдүүдийг үнэмжүүлэх ажлыг нэн даруй гүйцэтгэнэ гэж байлаа.