Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид албан байгууллагуудаар ажиллана.

2018-01-18

Сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдээс төсөвт байгууллагуудаар ажиллах удирдамж батлагдлаа. ИТХ, Тэргүүлэгчдээс он гарсаар төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдээс санал асуулга авч нэгтгэх үйл ажиллагааг эрхэлсэн билээ. Санал асуулгын мөрөөр төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай танилцах, ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг байгууллага дээрээ хэрхэн зохион байгуулсан, ИТХ, Тэргүүлэгчдийн 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа боловсруулахдаа хамт олны саналыг хэрхэн тусгасан зэргийг судлахын зэрэгцээ байгууллагаасаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллаж байгааг газар дээр нь үзэж танилцах юмаа.
Төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээг иргэд хэрхэн үнэлж буй харилцан ярилцаж, цаашдын хамтын ажиллагаа, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад бодит үр дүн гаргана гэсэн зорилтыг ИТХ-аас тавиад байна.