Сумын ИТХ, Тэргүүлэгчид, сумын ИТХ-ын дэргэдэх Төсөв санхүүгийн хороо,
Нийгмийн бодлогын хороо, Хууль эрх зүйн хороодоос иргэдээсээ санал
асуулгыг авч байна. ИТХ нь иргэдээсээ санал авах асуудлыг 2013 оноос
улирал тутамд хэрэгжүүлдэг бөгөөд "Сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө
2013-2023", "Сум хөгжүүлэх сангийн ил тод байдал", "Байгаль орчны
бодлогын тасгийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх тухай", "Хог
хаягдлын тухай", "Архигүй цагаан сар тэмдэглэх тухай", "ЭМТ-ийн
үйлчилгээний тухай" зэрэг иргэдийн оролцоотой санал асуулга
хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан өндөр үр дүнд хүрч тодорхой
шийдвэрүүдийг гарган нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөн хэрэгжүүлсэн
байдаг.
Энэ удаагийн санал асуулга авах ажил 2018 оны 01 сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд сумын ИТХ-ын Тэргүүлэгч төсвийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэчимэг, Нийгмийн бодлогын хорооны дарга Н.Бор, Багийн ИНХ-ын дарга Б.Болдбаатар, Д.Санчирдорж нар гүйцэтгэлээ.
Санал асуулгыг сумын төвийн хороолол бүрийн 15 нийт 60 иргэнээс авах бөгөөд нас хүйсийн тэнцвэрт байдлыг харгалзаж байна. Иргэдээс гарсан санал хүсэлтийг нэгтгэн дүгнэж ИТХ-аас төрийн байгууллагуудаар ажиллахдаа төрийн үйлчилгээний талаар гарсан санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгах, шүүмжлэлийг арилгах талаар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх ажлыг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл болгоно.