Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын дарга албан байгууллагуудаар

2018-01-24

Сумын ИТХ-ын дарга Б.Аюуш батлагдсан удирдамжийн дагуу энэ сарын 22-25-ны өдрүүдэд төрийн байгууллагуудаар ажиллаа. ИТХ-ын даргын хамтаар ИТХ-ын Тэргүүлэгч Н.Эрдэнэчимэг, Н.Бор, Б.Баярцэцэг, ЗДТГ-ын МАХЦЧУБ Д.Өлзийсайхан нар  ЭМТ, СӨББ, ЕБС, Соёлын төв, ЗДТГ дээр ажиллаж, удирдамжийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар дараах зөвлөмжийг хугацаа заан хүргүүллээ. Үүнд
Ерөнхий боловсролын сургуульд:
1. Гал тогооны орчин нөхцөл, тогооч үйлчлэгч нарын ажлын ур чадвар, харилцаа хандлагыг сайжруулах, хариуцлагажуулах
2. Дотуур байрын сурагчдын дэлгэрэнгүй судалгаанууд, эцэг эхийн хамтын ажиллагаа, багш нарын ажлыг сайжруулах, сэтгэлгээ хандлага, тохижилтонд анхаарах
3. Номын сангийн ажиллах орчин нөхцөл, номын санчийн эмх цэгц, ур чадварыг сайжруулах
4. Эцэг эх, багшийн хамтын ажиллагаа, багш ажилчдын хоорондын харилцаа хандлага, дотоод хяналтын багийн ажиллагааг жигдрүүлэх
5. Нийгмийн ажилтны ажлын төлөвлөгөө гаргуулах, тайлан тавиулах, ажлыг сайжруулах
6. Албан бичгийн хариуг цаг хугацаанд нь ирүүлэх
Соёлын төвд:
1. Байгууллагын 2018 оны ажлын төлөвлөгөөг гарган хувийг ирүүлэх
2. Шинэлэг ажил зохион байгуулах
3. Ажиллагсдын дотоод зохион байгуулалт, харилцаа хандлагыг сайжруулах
4. Ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах
5. Дугуйлангуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тогтмолжуулах
Эрүүл мэндийн төвд:
1. Байгууллагын 2018 оны ажлын төлөвлөгөөний хувийг ирүүлэх
2. Гадна тохижилт гэрэлтүүлэг
3. Хорооны сувилагчдын ажлын хуваарь гарган ирүүлэх
4. Шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг ирүүлэх
5. Үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллах зэрэг зөвлөмжийг хүргүүллээ.
Өгсөн зөвлөмжийн дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаарх сонсголыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөнд тусган эргэх холбоог хангана.