Сумын ИТХ-ын дарга Б.Аюуш Тэргүүлэгчдийн хамтаар төрийн байгууллагуудаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд ажилласан. Ажиллах явцдаа иргэдээс төрийн байгууллагуудаас хүсэн хүлээдэг үйлчилгээ, харилцаа, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадвар хангалтгүй байгааг иргэд санал асуулгын үр дүнд ихээхэн илэрхийлж байсныг анхаарч ажиллалаа. Мөн байгууллага тус бүрээр цаашид анхаарах асуудлыг энэ удаа зөвлөмж хэлбэрээр хүргүүлэн 02 сардаа багтаан албан байгууллагын дарга, эрхлэгчдийн сонсголыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн ажиллана.
Санал асуулгаар гарсан иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэн барагдуулах, иргэндээ ээлтэй төрийн үйлчилгээ, орчныг бий болгох ажлыг ИТХ түүний Тэргүүлэгчдээс цаашид үргэлжүүлэн хийнэ.