Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл 60.0 мянган ам долларыг иргэдэд олгоно

2018-02-06

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг сайжруулах, тогтвортой аялал жуулчлалын хөгжүүлэх нэгдсэн төслийн нэгж, суман дахь  зээлийн эргэлтийн сангийн хороо иргэдэд сургалт мэдээлэл хүргэлээ. 2018 оны 02 сарын 06-ны өдөр болсон сургалтанд 100 гаруй иргэн хамрагдсан бөгөөд:
1. Нэгдсэн төслийн танилцуулга
2. Зээлийн эргэлтийн сангийн 2017 оны тайлан
3. Төсөл хэрхэн бичих вэ? сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан иргэдийг сургалтын материалаар хангаж, хөнгөн цайгаар үйлчиллээ.
Сургалтанд хамрагдсан иргэд сургалт мэдээллээс малчны зээлтэй иргэд, ганц бие хүн авч болох уу? зэрэг асуултыг асууж хариултыг авч байсан бөгөөд өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх сонирхолтой ямарч иргэн авч болох бөгөөд хамгийн гол нь зээлийнхээ эргэн төлөлтийг хийх найдвартай байх шаардлагатайг хэлээд төсөл хэрэгжүүлэхийг хүссэн хүмүүст 02 сарын 07-ны өдөр тусгайлан зөвлөгөө өгөх цаг хувиарласан тухай хэлж байлаа.
Энэхүү төслөөс олгох зээл нь 15.0 сая хүртэлх төгрөгийг 18 сарын хугацаатайгаар авч болох бөгөөд хүү нь жилийн 2.4 хувь байхаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн удирдлагатай зээлийн эргэлтийн сангийн журмын 7.7.1-д заажээ.
Төслийг санхүүжүүлэхдээ хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, тухайн суманд байнгын оршин суудаг иргэн батлагдсан загварын дагуу зээлийн өргөдлөө бичиж, зээл хүсч болно.
Зээл хүссэн төслийг сонгон шалгаруулахдаа дараах шаардлагуудыг харгалзан үзнэ.
1. Эргэлтийн сангийн зорилгыг бүрэн хангасан байх
2. Зорилтот бүлгийн амьжиргааг сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, байгаль орчныг хамгаалах эрмэлзлэл, санаачлагыг дэмжих
3. Эрсдлээ сайтар тооцож, гарах арга замаа томъёолсон байх
4. Зээлийн эх үүсвэрийн 40 хүртэл хувийг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох
5. Хамтаар бүлгээр ажиллах зэрэг давуу талыг харгалзах
Чандмань-Өндөр суман дахь зээлийн эргэлтийн сангийн хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хорооны даргаар ИТХ-ын Тэргүүлэгч С.Ишдорж ажиллдаг бол гишүүдэд Я.Далайхүү, Ч.Дашдондов, Б.Баярцэцэг, Н.Эрдэнэчимэг, М.Эрдэнэхуяг, Б.Аюуш нар ажилладаг юм.
Сумын төслийн менежерээр Б.Мөнгөнцэцэг ажиллаж байна.
Хороо нь сумын иргэдийн болон төслийн өмнө хариуцлага хүлээж, жилийн эцэст сумын иргэдэд тайлан тавьж үйл ажиллагаагаа дүгнүүлж байхаар төслийн удирдах хорооноос журамлажээ.