Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит бус Зургаадугаар хуралдаан хуралдлаа.

2018-02-09

Сумын ИТХ-ын ээлжит бус Зургаадугаар хуралдаан сумын Соёлын төвд 10 цагаас хуралдах товын дагуу сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс Х.Сүхбат, Х.Бадрахгэрэл, Г.Далайхүү, Б.Энхсайхан, Б.Баярцэцэг, С.Нямренчин, Б.Батжаргал, Н.Бор, Ц.Даваадалай, Б.Аюуш, М.Адьяа, Н.Эрдэнэчимэг, М.Золзаяа, Х.Бадрахгэрэл, Х.Дэндэв, Ц.Нарангэрэл, С.Ишдорж нар хүрэлцэн ирсэн. Ирц 80.7% байлаа.
Төлөөлөгч Ц.Сэржав, Х.Буянтогтох, Д.Мандхай, Н.Ганбаатар нар хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авсан байлаа.
Ээлжит бус Зургаадугаар хуралдаанаар "Сумын 2018 оны төсөвт тодотгол хийх тухай" асуудлыг хэлэлцсэн бөгөөд төсвийн Ерөнхийлөн захирагч Х.Энхтүвшингээс асуудлыг орууллаа. Тэрээр аймгийн төсөвт тодотгол орсонтой холбогдуулан төсвийн тодотголын асуудлыг оруулж буйгаа онцлоод:
1. ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дутагдаж буй зардлын тооцоог мэдээллийн хамт
2. Төрийн албан хаагчдад төрөөс 300.0 төгрөг олгосноос нийгмийн даатгалд байгууллагаас төлөх өр үүссэн бөгөөд 2017, 2018 оны ИТХ, ЗДТГ, ЭМТ-ийн төсөвт тодотгол орж буйг дэлгэрэнгүйгээр мэдээлж тогтоолын төслийг танилцуулсан.
Ээлжит бус Зургаадугаар хуралдаан сумын 2018 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоолын төслийн батлан гаргалаа.
Сумын ИТХ-ын дарга Б.Аюушаас тогтоолын төслийг нэгбүрчлэн уншиж төлөөлөгчдийн санал асуултанд хариул өглөө. Энэхүү хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон "Чандмань-Өндөр бахархал" шагналын журам бүрэн боловсруулагдаагүй шалтгаанаар хойшиллоо.
Ээлжит бус Зургаадугаар хуралдааны үеэр шагнал гардуулах үйл ажиллагаа болсон бөгөөд
1. Төрийн дээд Алтангадас одонгоор ИТХ-ын төлөөлөгч Х.Сүхбат
2. Хөдөмөрийн хүндэт медалиар ИТХ-ын төлөөлөгч С.Ишдорж нар шагнагдсан юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар шагнагдсан энэхүү 2 төлөөлөгчийн хувьд хоёул сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан түүхтэй.
ИТХ-ын төлөөлөгч Х.Сүхбат 2004-2008, 2015-2016 онуудад ИТХ-ын даргаар ажиллаж байсан бол С.Ишдоржийн хувьд 2012-2013 он хүртэлх хугацаанд сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан.