Аймгийн БСУГ-ын соёлын өвийн мэргэжилтэн Х.Баасансүрэн сумын Соёлын төвд "Угийн бичиг хөтлөх арга зүй" сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчдөөс гадна, сумын Засаг дарга, соёлын төвийн хамт олон бүрэлдэхүүнээрээ хамрагдлаа.
Уг сургалтаар угийн бичгийг хөтлөхийн ач холбогдол, 9-н үе, яс хагалах, аавын тал, ээжийн талын 9-н үеийг нэрлэх, угийн бичгийг хөтлөх аргуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Х.Баасансүрэн мэргэжилтэн сумын Соёлын төвийн хамт олонтой хамтран 02 сарын 07-ноос 09-ний өдрийг хүртэл иргэд, төрийн албан хаагчид гээд 100 гаруй хүнд энэхүү сургалтыг хүргэсэн байна.
Дашрамд дурдахад айл өрх бүхэн угийн бичиг хөтлөх тухай асуудлыг сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндэсн чиглэлд туссан ажил юм.