Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг дахин тогтоох хэлэлцүүлэг боллоо

2018-02-28

Өнөөдөр буюу 2018 оны 02 сарын 28-ны 10 цагт сумын Соёлын төвд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох судалгааны багийн ахлагч газар зүйн ухааны доктор Д.Энхтайван, Хөвсгөл аймгийн улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн Д.Баасандулам, Б.Мөнгөнтулга нар "Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг дахин тогтоох тухай" хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн ИНХ-ын дарга нар, Засаг дарга нар, байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга, гишүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулагч доктор Д.Энхтайван хэлэлцүүлгийн өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, байгалийн цогцолборт газрын бүсчлэл, тэдгээр бүсүүдэд зөвшөөрөгдөх, хориглогдох үйл ажиллагаа, дотоод бүсчлэл тогтооход харгалзах шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өглөө. Мөн усны чанарын судалгаа хийсэн багийн мэдээллийг харахад сэтгэл эмзэглүүлэх түвшинд хүрсэн байна, Монгол улсын байгалийн нөхцөл хуурай гандуу өнөөдөр тулгамдаад байгаа дэлхийн дулаарлын зэрэгцээ хүний үйл ажиллагаанаас болоод экосистемийн доройтолд хүргээд байна. Хөвсгөл нуурыг хамгаалах нь чухал байгаа зэрэг мэдээллийг хүргэж, хэлэлцүүлгийг идэвх оролцоотой чухал мэдээ мэдээллээр баяжууллаа.
Сумын Засаг дарга Х.Энхтүвшингээс Хилэнгийн Халзан давааны тавцан 500-600-гаад метр газар, Хилэнгийн хөндийн булангууд аялал жуулчлалын бүсэд орчихсон байна. Өвөлжилт хүндэрсэн үед манай малчдын гол оторлодог газар тул уг бүсээс гаргаж хязгаарлалтын бүсэд хамааруулах шаардлагатай юм.
Социализмын үед хийгдсэн судалгаагаар 50.0 толгой малын даацтай гэж тогтоогдсон байдаг. 2017 оны жилийн эцсийн тооллогоор 70.0 мянгад хүрч байна. Бэлчээрийн даацын хэтрэлт их байгаа учир малчдад маань хэрэгтэй юм.
Халзан давааны хувьд Алунгоо эхийн цогцолбор барина гээд яамаар батлагдаад аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орчихсон улсын бодлого болоод явж байгаа. Хилэнгийн хөндийн хувьд бас олон улсын спорт цогцолбор болгохоор яригдаж судалгаа, шинжилгээ хийгдсэн зүйл байгаа.
ИТХ-ын дарга Б.Аюушаас аялал жуулчлалын 1-р бүсэд орчихсон Ханхын замаас татагдсан газруудыг хязгаарлалтын бүсрүү оруулмаар байна. Мөнгөтэй төгрөгтэй хүмүүс суманд огт мэдэгдэхгүйгээр газар авдаг асуудлыг болиулмаар байна. Булнайн рашааныг тусгай хамгаалалттай газарт авчихвал зүгээр байгаа гэсэн саналыг гаргалаа.
Төслийн багийн ахлагч газар зүйн ухааны доктор Д.Энхтайвнаас хилийн цэсийг бол УИХ-аар тогтоодог,  саналаа гаргахдаа үндэслэлтэй, шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэйг анхааруулаад албан тоот, үндэслэлээ сайн гаргаад яаманд хүсэлтээ гаргаснаар өргөтгөл хийх боломжтой талаар ярилаа. Мөн бэлчээрийн даац хэтрэлт, байгалийн цогцолборт газарт оршин суугчдын ахуй амьдралын талаарх хэлэлцүүлэг өргөн хүрээтэй, ажил хэрэгч болсонд талархал илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн дараагаар багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нартай хамтран ажиллаж, нарийвчилсан судалгаа авлаа.