Б.Наранчимэг дасгалжуулагчтай өсвөрийн болон насанд хүрэгчдийн баг тамирчид 02 сарын 26-наас 03 сарын 01-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах теннисний тэмцээнд 16 хүүхэд 4 насанд хүрэгчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Уг тэмцээнд 13 байгууллагын тамирчдаас гадна Эрдэнэт, Улаанбаатар хотоос мастерууд ирж оролцсоноос манай тамирчид маань 3 алт, 7 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ. Энэ үеэр ширээний теннисний спортын мастер, ахмад тамирчин Х.Энхтайван, Д.Лхагвасүрэн нарын нэрэмжит тэмцээн зохион байгуулагдаж, медалиас гадна, мөнгөн урамшуулал олгосонд тамирчид маань урам орсон тухайгаа онцолж байлаа.
Аймгийн аваргын тэмцээнд амжилттай оролцож 2 дахь жилээ шилжин явах цомоо хадгалсан багийн 9 өсвөрийн тамирчин Улаанбаатар хотноо Улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна.
Мөн дасгалжуулагч Б.Наранчимэгээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт хүүхдүүдийн Улаанбаатар хотноо байрлах буудлын зардлыг хариуцаж өгөөч гэсэн хүсэлтийг тавихад дэмжихээ илэрхийлсэн тухай мөн ярилаа.