Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Хөвсгөл Эрчим хүч ХХК-ний суман дахь салбарын зүгээс эрчүүдийнхээ дунд зохион байгуулах өдөрлөгийн үйл ажиллагааны удирдамжийг гаргалаа.
Монгол цэргийн өдөр буюу 03 сарын 18-ны өдрийг угтаж эрчүүдийн дунд:
-Цолгүй залуу 32 бөхийн барилдаан
-Мөсөн дээрх сумо
-Мөсний шагай
-Мөсний буухиа тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөлөө. Тэмцээнд ААН, байгуулага, багынхаа хэмжээнд оролцож болох бөгөөд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөнө.
Жил бүрийн 08-нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах уралдаан тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалаа энэ жил сумын ИТХ-аас ийнхүү эрчүүдийнхээ хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь анхны тохиолдол юм.
Сумын ИТХ, ГХУСАЗСЗ-өөс анх удаа эрчүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох эрхийг хамгаалахад санаачлагатай ажиллаж байгааг Хөвсгөл Эрчим хүч ХХК сайн дураар дэмжиж шагналын санг бүрдүүлэн 300.0 мянган төгрөгийг хандивлалаа.
Иймээс энэхүү байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн энэхүү өдөрлөгийг Чандмань-Өндөр сум төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсоны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.