Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

"Сайн ээж" сургалт мэдээллийг залуу ээжүүдийн дунд зохион байгууллаа.

2018-03-06

Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ц.Нарангэрэлээс "Сайн ээж" сургалтыг 2018 оны 03 сарын 06-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн сургалтын өрөөнд залуу ээжүүдийн дунд зохион байгууллаа. Сургалтанд баг бүрийн төлөөлөл 32 залуу ээжүүд хамрагдлаа.
Сургалтаар Сайн ээж байхын учир, Хүн байхын учир, Сайн хүүхэдтэй болох нь, Сайн аав, Эерэг сэтгэлгээ сэдвүүдээр тус бүр 20 минутын сургалтыг залуу ээжүүддээ хүргэлээ. Сургалтанд:
Сайн ээж байхын учир-ЭМТ-ийн статистикч бага эмч А.Цэцэнгэрэл
Хүн байхын учир-Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Нарангэрэл
Сайн хүүхэдтэй болох нь-Сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Номин
Эерэг сэтгэлгээ-Жаргалан цэцэрлэгийн эрхлэгч Ц.Баярцэцэг
Сайн аав-Энгүйнаран ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Энхжаргал нар сургалт мэдээлэл хүргэлээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд залуу ээжүүдэд хүргэсэн дээрх сургалтыг сумын ГХУСАЗСЗ, ЭМТ, Жаргалан цэцэрлэг, Эмэгтэйчүүдийн зөвлөл дэмжин оролцсон нь онцлог байлаа.