Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын даргаас "Дэлгэрэх" бүлгийнхэнтэй уулзаж, сумын хог хаягдыг цэгцлэх болон бусад асуудлаар үүрэг чиглэл өглөө.

2018-04-04

Сумын төвийн хог, хогийн цэгийн үйл ажиллагааг хянан зохицуулах үүрэгтэй "Дэлгэрэх" бүлгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ, хог хаягдлын олон нийтийн байцаагч Л.Энхтуяа, БОХУ-ын байцаагч Б.Батжаргал, байгаль хамгаалагч Г.Заяат, иргэн Г.Ганхуяг нар оролцлоо.
Хогны бүлгийн гишүүн Ш.Бүжинлхам хотруу удаан хугацаагаар явсан тул оронд нь Г.Ганхуягийг томилон ажилуулахаар шийдвэрлэж ИТХ-ын даргаас дараах үүрэг даалгавруудыг өглөө.
1. Хог хаягдлаа ангилах ялгах талаарх мэдлэг мэдээллийг иргэдэд түгээх
2. Санхүүгийн ил тод байдлыг эрхэмлэх
3. Ажлын цагийн хуваарь гаргаж, мөрдөж ажиллах
4. Ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран хогийн цэгийг цэгцлэх
5. Хуваарьт газруудад үзлэг хийх ажлыг БОТХБТ-гаас зохион байгуулахыг үүрэг болгосон бол
БОХУ-ын байцаагч Б.Батжаргалаас тус бүлгийнхэнд заавар зөвлөлгөөг өгч идэвхтэй тогтвортой ажиллах, хогийг заасан цэгт хаяхгүй байгаа иргэн, ААН-ийн мэдээ мэдээллийг ирүүлэх, гал түймрийн аюулаас онцгойлон сэргийлэх зэргийг анхаарууллаа.