Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

БИНХ-ууд зарлагдлаа

2018-04-06

Багийн ИНХ-ын дарга нар ээлжит зөвлөлгөөндөө хүрэлцэн ирэхдээ ИНХ-ынхаа хуралдааны товыг тогтоосон тогтоолоо хянууллаа. Үүнд:
1. Шивэрт багийн ИНХ-ын хуралдаан 04 сарын 16-нд
2. Ёлгос багийн ИНХ-ын хуралдаан 04 сарын 17-нд
3. Улаан-Асга багийн ИНХ-ын хуралдаан 04 сарын 19-нд
4. Хөхөө багийн ИНХ-ын хуралдаан 04 сарын 16-нд
5. Хайрхан толгой багийн ИНХ-ын хуралдаан 04 сарын 18-нд  тус тус хуралдахаар товлогдсон байна. Зөвлөлгөөний үеэр Шивэрт багийн ИНХ-ын дарга Б.Болдбаатар  иргэдэд хэрэглээний модны гоожин хувиаарилах тухай, Улаан-Асга багийн ИНХ-ын дарга Б.Амартүвшин Отор нүүдлийн журам хэлэлцүүлж 200-гаас дээш толгой малтай өрх, иргэнийг отор нүүдэлд явуулж бэлчээр хамгаалах асуудлыг хэлэлцүүлэх, Хайрхан толгой багийн ИНХ-ын дарга Б.Баянмөнхөөс залуу гэр бүлээ маожуулах, багийнхаа 10 жилийн ойд 10 бүтээлч ажлын жагсаалт батлах, Хөхөө багийн ИНХ-ын дарга Д.Санчирдоржоос мал бүхий өрх, иргэнийг сумын төвөөс нүүлгэн шилжүүлэх журам батлуулж, мөрдөх зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн бол бүх багийн Засаг дарга нар тайлангаа тавьж иргэдээрээ үнэлүүлэх юм.