Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөхөө багийн иргэд 2019 онд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлынхаа саналыг хэлэлцлээ.

2018-04-23

Хөхөө багийн ИНХ-ын хуралдаан 2018 оны 04 сарын 25-ны өдөр болж:
1. Багийн Засаг даргын 2017 оны ажлын тайланд үнэлгээ өгөх
2. ОНХС-гийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцүүлэх тухай
3. Сумын төвд мал маллахыг хориглох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Хуралдаанд ирвэл зохих 309 өрхийн төлөөллөөс 91 өрхийн 116 иргэн хүрэлцэн ирсэн байлаа.
ОНХС-гийн сангийн санал асуулгад 250 иргэн санал өгснийг эрэмбэлсэн дарааллаар 36 ажлыг танилцууллаа. Санал асуулгад санал өгсөн боловч ороогүй, санал асуулгад зайлшгүй байх хэрэгтэй гэсэн саналуудыг иргэд гаргаж байсныг тодруулбал:
4-р багийн иргэн Г.Чулуунбаатар. ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын төлөвлөгөөнд саналаа өгсөн. Сумын ерөнхий төлөвлөгөөтэй болох гэдэг асуудлыг бичиж өгсөн боловч энд оруулаагүй байна.
4-р багийн иргэн Ц.Номин. ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг иргэдийн саналаар гаргаж ирж, эрэмбэлж, хийж хэрэгжүүлдэг. Энд цаасаар авсан саналыг танилцуулахад ороогүй боловч зайлшгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай зөөлөн дэд бүтцийн асуудлыг тусгамаар байна. Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах, үгүй ядаж тэдэнд зориулсан сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээллийн ажил хийгдэж байж иргэдийн маань чадавх дээшилнэ. Хөгжсөн ухамсартай иргэнтэй байж сумын хөгжил хурдацтай явна. Хогийн саванд хогоо хийх ухамсар төлөвшөөгүй иргэдтэй байгаад хогийн сав мянгаар нь тавиад ч үр дүнд хүрдэггүй гэдгийг цаашид бид анхаарах цаг болжээ.
4-р багийн иргэн П.Отгонбаяр. Доод хороолол руу худаг гаргах асуудлыг онцлон анхаарах хэрэгтэй байна. Энэ жагсаалтанд маш доогуур тавигдсан байна. Хөрөө рамыг сумын төвөөс гаргах асуудлыг яримаар байна. Зөөлөн дэд бүтцийн асуудлыг анхаарахаас зайлшгүй. Иргэдээ чадавхжуулах мэдээлэл сургалтыг сайн хийх хэрэгтэй гэсэн саналуудыг нэмж оруулахаар боллоо.
4-р багийн иргэн Б.Аюуш. Сагадайн гүүр засварлах асуудлыг сумын төвөөс сонгогдсон 6 төлөөлөгч нийлээд хувийн хөрөнгөөрөө барих асуудлыг би хариуцъя. Иймд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтаас хасуулчихъя. Энэхүү ажлыг 2018 онд хэрэгжүүлнэ гэдгээ ИТХ-ын даргын хувьд 6 төлөөлөгчийн нэрийн өмнөөс амлаж байна.