Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Мал бүхий иргэдийг сумын төвөөс гаргана

2018-04-23

Хөхөө багийн ИНХ-ын хуралдаан 04 сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж 3 асуудал хэлэлцсэний нэг нь мал бүхий иргэдийг сумын төвийн тиг гортигоос гаргах тухай асуудлыг хэлэлцэхэд иргэд дараах саналуудыг хэлж байлаа.
Ц.Ганболд. Би малтай хүн. Сумын төвөөс мал гаргаж, малчны хороолол бий болгохыг зөвшөөрч байгаа. Байрших газрыг маань тодорхой заагаад сум орон нутгаас тодорхой арга хэмжээнүүдийг авч амьдрах орчин, дэд бүтцийн тал дээр анхаарах  ажлыг хийж өгөөрэй гэж хүсэе.
Ж.Батбаяр. Энэ асуудлыг миний бие дэмжиж байгаа. Энэ айхтар шүлхий өвчин гарч орон даяар хорио цээр гэж байгаа энэ үед анхаарах, хэлэлцэх асуудал мөнөөс мөөн. Бусад сумдын хувьд сумын төвдөө малтайгаа байдаг гэж бодохгүй байна. Нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал шүү.
Л.Ганболд. Энэ ойрхон хаяанд ирчихсэн ийм айхтар малын халдварт өвчнөөс ч бодсон олон хүнийхээ эрх ашгийг ч бодсон мал бүхий иргэд олон нийтээс тусдаа байх нь зөв өө.
Б.Аюуш. Малчны хороолол бий болгон малыг гаргах нь зүйтэй. Мал бүхий иргэдийн эрхэнд халдаад байгаа зүйл биш шүү. Олны эрх ашгийн төлөө өөрийн эрх ашгийг хумих ёстой шүү.
Мөн хуралдаанд хүрэлцэн ирээгүй иргэдээс тогтоолын төслийг танилцуулахад дэмжиж гарын үсгээ зурцгаалаа.