Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөдөөгийн багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэлээ

2018-05-27

Уламжлал ёсоор сумын ИТХ-ын даргын урилгаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар суманд ажиллаа. Энэ удаагийн үзлэгийн онцлог нь хөдөөгийн багийн төв дээр үйлчлүүлэгчдэд ойртсонд байлаа. Ёлгос багийн төв нь сумын төвөөс 34 км-ын алслагдмал бөгөөд сумын төвөөс 40, 50 км-ын алсад нүүдэллэн амьдараг иргэдийн хувьд багийн төв дээрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн эмч Ч.Болдбаатар, Дотрын Тэргүүлэх зэргийн эмч Д.Оюунчимэг, Хүүхдийн эмч н.Эрдэнэчимэг нарын үзлэг, үйлчилгээ хийлгэхэд 111 иргэн хамрагдлаа.
Эмч нарын баг нь Ёлгос багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээгээр:
1. Ходоодны өвчлөлүүд ба буруу дадал
2. Чихрийн шижин ба артерийн даралт, эрсдэлт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх
3. Хүүхдийн суурь өвчин ба суулгалт өвчин зэрэг сургалтуудыг зохион байгуулж, иргэдийг мэдээ мэдээллээр хангасан. Эмч нар үзлэгийн үр дүнд төвлөрсөн мөнгөн дүнгээс Ёлгос багийн эмчийн байр тохижилтонд анхаарал хандуулахаа илэрхийллээ. Энэ тухай мэдээллийг тухайн үед нь иргэддээ баримтын хамтаар мэдээлэх болно.
05 сарын 26-27-ны 2 өдөр хөдөөгийн иргэдэд хүрч үйлчилсэн эмч нартаа сумын ИТХ, нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлэе.