Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хүлэмжинд ногоо тарих сургалт зохион байгуулагдлаа.

2018-05-24

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд "Хүлэмжинд ногоо тарих" сургалтыг 05 сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын ногоо тарьдаг болон ногоо тарих сонирхолтой иргэд Чандмань-Өндөр сумын Соёлын төвийн номын санд хамрагдаж, хүлэмжийн ногоо тарих иргэдийн газар дээр дадлага ажил хийлээ.
Сургалтыг Монгол ногоо төслийн сургагч  багш Ц.Оюунгэрэл, төслийн ХАА-н боловсруулалтын мэргэжилтэн О.Содгэрэл нар зохион байгууллаа.
Дадлага ажлын хүрээнд Чандмань-Өндөр сумын 4-р багийн иргэн Г.Батцэнгэлийн 4х3.5-ийн хүлэмж барих, 4-р багийн иргэн Д.Мөнхбаярын ногооны талбай, хүлэмж, үрэлгээтэй танилцах, 4-р багийн иргэн Л.Даваасүрэнгийн чацаргана, жимсний мод, цэцэг тарьсан байдалд зөвлөмж өгөх, танилцах, туршлага хуваалцах ажлыг гүйцэтгэлээ.
Сургалтанд хамрагдсан хүмүүс маш их талархалтай байлаа.
Сургалт явуулсан багш нартаа талархлаа.