Зөвлөмжүүдээс зарим зүйлийг онцлоход:
Төсвийн ерөнхийлөн захирагч, шууд захирагч нар Төсвийн 16.5-д заасны дагуу хуульд заасан эрхийг хэрэгжүүлж ажиллах
Худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны тэмдэглэл байхгүй
Засаг даргын нөөцийг журмын дагуу зарцуулаагүй
Санхүүгийн
албаны дарга, ня-бочид төсөвт байгууллагын дарга нарыг арга зүйн
удирдлагаар ханган ажиллахад анхаарах Анхан шатны баримтын
бүрдэлд анхаарах
Няравуудыг бүртгэлийн техник хэрэгсэл, программаар хангах
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулж, батлах хэрэгтэй
Соёлын төвийн орлогот хяналт тавих
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль дагалдан гарсан баримт бичгийг бүх албан газрууд мөрдөх
Булнайн рашаанд амрагчдаас төлбөр авч орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх
Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Малжуулах төслийн зээл ийм жижиг суманд хэтэрсэн зэрэгт анхаарах, хяналтын ажлыг илүү сайжруулж улирал тутам болгох зэргийг аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувдаас хэлж зөвлөмжийн хэрэгжилтийг 08 сарын 15-ны дотор заалт бүрээр хэрэгжүүлсэн тухай тайлан хүргүүлэхийг үүрэг болголоо.