3б ангийн Ууганцэцэгийн Жавхлан бөөрний дутагдал өвчний улмаас 6 сарын турш эмчилгээ хийлгээд одоогийн байдлаар Эх нялхасын эмнэлэгт эмчлүүлж байгаа тул ангийн хамт олноос санаачлан хандивын аян өрнүүлсэн юм. 06 сарын 01-ний үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхдүүд маш идэвхтэйгээр хандив өргөж, У.Жавхланг түргэн эдгээсэй хэмээн ерөөж байсан юм.
У.Жавхланд туслах үйл ажиллагааг ангийн эцэг эхчүүдийн зүгээс хийж байгаа бол эмээ Ш.Бүжинлхамын ангийн нөхөд хандивын тоглолтыг 06 сарын 09-ний өдөр хийхээр төлөвлөж байна. Энэхүү үйл ажиллагааг Соёлын төвийн хөгжмийн багш П.Даваадорж эхнэр З.Тунгалагийн хамт санаачлан зохион байгуулж байна.