Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Алунгоо эхийн сургаалийн баяр-4 арга хэмжээг угтан зохион байгуулах "Алунгоо эхийн нутгаар аялахуй морин аялал" өнөөдөр сумын төвөөс хөдөллөө.
Алунгоо эхийн нутгаар аялахуй морин аялалд 30 морьтон хамрагдаж буй бөгөөд аялалын бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн төлөөлөл С.Баттөмөр нар оролцож аялалыг сумын Засаг дарга Х.Энхтүвшин ахалж байна.
Морин аялал 06 сарын 06-наас 10 хүртэл 5 хоногийн турш үргэлжилнэ.
Морин аялалын гол зорилго нь дотоодын аялал жуулчлалын маршрутыг тогтоох бөгөөд баримтат кино хийхээр Далай ээж телевиз ажиллаж байна.