Сумын ИТХ-ын даргын санаачлагаар иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, сургалт мэдээллийн ажлыг аймгийн НЭ-ийн тэргүүлэх зэргийн эмч нараар гүйцэтгүүлдэг билээ. Гурав дахь удаагийн үйл ажиллагаа 06 сарын 09, 10-ны өдрүүдэд Улаан-Асга багийн төв дээр хийгдлээ. Үзлэг, сургалтын ажлыг уламжлал ёсоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн эмч Ч.Болдбаатар ахлагчтай, Дотрын ахлах зэрэгтэй зүрх судасны ЭХО-гийн их эмч Ю.Энхжаргал, Хүүхдийн эмч Д.Эрдэнэчимэг нар үзлэг, сургалтын үйл ажиллагаа 85 хүнд хүргэлээ.
Дунд шатны үзлэг, оношлогоог хөдөө орон нутагт хийж гүйцэтгэснээрээ иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэж байгаа энэхүү ажил 09 сард үргэлжилнэ.