Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр

2018-09-10

Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, ЕБС уламжлал ёсоор жил бүрийн 09 сарын 10-ны өдөр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх нь" арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жил ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Номин, ЕБС-ийн түүхийн багш Д.Батцэцэг, Нийгмийн ажилтан М.Удамгоо, 4-р багийн ахмад настан Г.Даваасүрэн, 5-р багийн ахмад настан н.Цэрэндорж нарын зүгээс хамтран зохион байгууллаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан:
1. ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн 4 бүлгийн сурагчдад "Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж" хичээл
2. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор хөнөөл, дахин давтахгүй байхын учир ярилцлага
3. 4-р багийн иргэн Г.Даваасүрэнгийн бүтээсэн "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө"-ний баримтат киног үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сургалт хичээлийг ЕБС-ийн спорт заланд зохион байгуулж 4 бүлгийн 42 сурагч хамрагдлаа. 2019 онд энэхүү өдрийг Аригийн доод хүрээн дээр зохион байгуулж, орон нутгийн иргэдийн хэлмэгдэлд өртсөн түүхийг гүнзгийрүүлэн судлах санал хүсэлт гарсан бол сурагчдаас
-Эв зүйг эрхэмлэх, эх оронч сэтгэлгээг өргөжүүлэх
-Хүнийг гүтгэх, эрх чөлөөнд нь хандахгүй байх
-Буруу хүнтэй нөхөрлөхгүй байх тал дээр анхаарна гэж ярьж байлаа.