Санал асуулгыг бичгээр болон амаар авах бөгөөд 80 төрийн албан хаагчаас бичгээр авах бол амаар саналаа илэрхийлэх асуудал бас нээлттэй юм. Саналыг 99164819 дугаарт авч нэгтгэж байгаа бол санал асуулгыг байгууллага бүрээс төлөөлөл болгон 50-70% хүртэлх төрийн албан хаагчдыг хамруулан авна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөл, Ахмадын хороо, Тариалан, Галт, Алаг-Эрдэнэ сумдын ЗДТГ-ын хамтран зохион байгуулж буй бүсийн сургалт, туршлага судлах ажилд сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дотоод ажил, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Ахмадын хорооны дарга, сумын ЗДТГ-ын төрийн захиргааны албан хаагчдаас тангараг өргөсөн 6 албан хаагч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
Зүүн бүсийн сумд болох Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Түнэл сумд 2018 оны 09 сарын 26-27-ны өдрүүдэд Тариалан суманд энэхүү сургалтанд хамрагдана.
Сургалт, туршлага судлах ажилд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи урилгаар оролцоно.
Энэхүү сургалт, туршлага судлах арга хэмжээний үеэр сумын төрийн албан хаагчдаас авсан санал асуулга нэгтгэгдэн танилцуулагдах тул төрийн албан хаагчид саналаа илэрхийлэх ажилд хамрагдана уу.
ИТХ-ын ажлын алба