Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдээс газрын бүсчлэл, төлбөрийн хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэн баталлаа

2018-09-24

Өнөөдөр буюу 2018 оны 09 сарын 24-ний өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 71.4%-ийн ирцтэйгээр хуралдаж:
1. Газрын бүсчлэл, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай
2.Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
3. Зарим үндсэн хөрөнгийг данснаас хасах, актлах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ЗДТГ-ын газрын даамал Г.Чулуунбаатар, санхүү тасгийн дарга Д.Болд-Эрдэнэ, ЕБС-ийн нярав Ц.Энхтүвшин нар асуудал танилцуулж, тайлбар өгч оролцлоо.
Хуралдаанаас Газрын бүсчлэл, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолыг батлан гаргалаа. Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт 2018 онд 10.0 сая төгрөгийн эргэн төлөлт орсон байгаа нь нийт 100.0 сая төгрөгийн төсвийн 20%-д хүрэхгүй байна гэсэн санхүү тасгийн мэдээллийг үндэслэн товыг тогтоохгүй үлдээлээ. Засгийн газрын холбогдох журмаар ИТХ нь сангийн нийт төсвийн 20% төвлөрсөн тохиолдолд сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоохыг заасан байдаг.
Зарим үндсэн хөрөнгийг данснаас хасах, актлах тухай асуудлуудыг хэлэлцээд эрх хэмжээнд хамаарах хууль журамд нийцсэн хөрөнгийг худалдан борлуулах саналаа аймагт хүргүүлэх, актлах, данснаас хасах тухай асуудлыг материалыг бүртүүлж дахин хянасны эцэст тогтоолыг батлахаар шийдвэрлэлээ.