Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

БИНХ-ын дарга нар ээлжит зөвлөгөөндөө

2018-10-14

Багийн ИНХ-ын дарга нар өнөөдөр буюу 2018 оны 10 сарын 15-ны өдөр хуралдаж багийнхаа иргэдээс авсан санал асуулгын талаар хэлэлцлээ. Санал асуулгаар хөдөөгийн багууд 20, 20 сумын төвийн баг 50 иргэнээс санал асуулгыг 2018 онд ОНХС-гаас хэрэгжүүлсэн ажил үйлчилгээний үр дүнд хяналт, үнэлгээ, шинжилгээ хийх зорилгоор гүйцэтгэсэн тайлангаа хэлэлцлээ. Сумын ИТХ-ын ээлжит Тавдугаар хуралдаанаас ОНХС-гаар 7 ажлын жагсаалтыг 80.0 сая төгрөгийн өртөгтэйгээр Орон нутгийн хөрөнгө орууллалтын санд 40.0 сая төгрөгийн өртөгтэйгээр 14 ажил төлөвлөгдсөн юм. Энэхүү ажлуудын гүйцэтгэлийн талаар иргэдээс үр дүнгийн хяналт хийх ажлыг эхлүүлэхд иргэдээс мэдээлэл муутай байгаа учир иргэдийг мэдээллээр хангах, холбогдох хүмүүсээс тодруулга хийх зэргээр ажлаа үргэлжүүлэхээр төлөвлөлөө.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ИТХ-ААС “ИРГЭНИЙ ОРОЛЦООТ ХЯНАЛТ” ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

2018,11,08

2016 онд байгуулагдсан ОНХХ-ны бүрэлдэхүүнд багтсан хүмүүсийн 4 нь гадагш ажлаар яваа, эмнэлэгт яваа зэрэг шалтгаанаар хяналт шалгалтын ажилд оролцохгүй байгаа, нөгөө талаас иргэний оролцоог хангах зорилгоор “Иргэний оролцоот хяналт”-ыг хэрэгжүүлэхээр багийн ИНХ-ын дарга нарын 9 дүгээр сарын зөвлөгөөнд хэлэлцсэний дагуу иргэдээс санал асуулга авлаа.

Санал асуулгаар хөдөөгийн багууд 20, 20 сумын төвийн баг 50 иргэнээс санал асуулгыг 2018 онд ОНХС-гаас хэрэгжүүлсэн ажил үйлчилгээний үр дүнд хяналт, үнэлгээ, шинжилгээ хийх зорилгоор гүйцэтгэсэн тайлангаа хэлэлцлээ. Сумын ИТХ-ын ээлжит Тавдугаар хуралдаанаас ОНХС-гаар 7 ажлын жагсаалтыг 80.0 сая төгрөгийн өртөгтэйгээр Орон нутгийн хөрөнгө орууллалтын санд 40.0 сая төгрөгийн өртөгтэйгээр 14 ажил төлөвлөгдсөн юм. Энэхүү ажлуудын гүйцэтгэлийн талаар иргэдээс үр дүнгийн хяналт хийх ажлыг эхлүүлэхэд иргэдээс хариулах, оролцох чадавх маш сул байлаа.

Ажил үйлчилгээний гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлнэ үү? Асуултанд

Ажил үйлчилгээ нь ... төгрөгийн өртгөөр бүтсэн. Үнэ өртгийн асуудлыг өнөөдрийн зах зээлийн үнэлгээнд таарсан эсэхийг та үнэлнэ үү?

Муу гэж бодож байгаа бол сайжруулах талаар таны бодол асуултад:

-Суманд сүүний үйлдвэртэй болмоор байна-2

-Ямар үнээр ямар компани гүйцэтгэсэн талаарх мэдээлэл ил тод баймаар байна

-Яагаад зарим компаниудад ажил олдохгүй, зарим компани байнга тендэр авдаг талаар мэдмээр байна-3

-Замыг сайжруулах хэрэгтэй-8

-Хариуцсан ажлаа сайн гүйцэтгэх-3

-Ажил авч байгаа компаниуд мэргэжлийн байх-2

-Ноосны үйлдвэртэй байх

-Цаашид иргэдийн оролцоог хангах талаар анхаарах-3

-Иргэдийн бүлэгт ажил өгөх-6

-БИНХ-аар үр дүнг хэлэлцүүлэх-3

-Багийн ЗД, ИНХ-ын дарга нар ажлаа сайжруулах-5

-Малчдын ахуй амьдралд анхаарах-3 зэрэг хариултуудыг өгсөн бол 38 хүн хариулт бичээгүй байлаа.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал:

-ОНХХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах

-Иргэдэд мэдээлэл түгээх асуудлыг сайжруулах

-ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын явцын хяналтыг сайжруулах

-Иргэдийн оролцоог хангах асуудлыг тогтмолжуулах

 

 

ОНХХ-НЫ ДАРГА                           С.ИШДОРЖ