Аймгийн прокурорын газрын дарга, аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Машбат, аймгийн Нэгдсэн эмнэлгийн өсвөр үе хүүхэд залуучуудын асуудал хариуцсан арга зүйч, мэргэжилтэн н.Амарсанаа, ХХҮГ-ын мэргэжилтэн Г.Цэцэгдарь нар ажиллалаа.
Ажлын хэсэг 2018 оны 10 сарын 18-ны 09 цагт 9-11 дүгээр ангийн сурагчдад, 11 цаг 30 минутаас шууд үргэлжлүүлэн төрийн албан хаагч, иргэдэд 14 цаг 10 минутыг хүртэл сургалт мэдээллийг хүргэлээ. Сургалт мэдээллээр
1. Зөрчлийн тухай хууль
2. 2018 оны 08 сарын 31-ний байдлаар сумын хэмжээнд гарсан гэмт хэрэг, түүний төрөл ангилал
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд оролцох нь
4. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь
5. Өсвөр үеийнхний бэлгийн боловсрол
6. Зөв хүн болон төлөвшихийн ач холбогдол
7. Аймгийн ХХҮГ-аас баримталж буй бодлого зорилт
8. Халамжийн үйлчилгээ сумын иргэдэд хүрч буй талаар хийсэн хяналт шалгалтын ажил
9. Нийгмийн халамжийн үйлчилгээ
10. Харилцаа хандлагаа өөрчилье зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт мэдээллийг зохион байгууллаа.
Сургалт мэдээлэлд 129 сурагч, 86 иргэн хамрагдлаа. Сургалтын үр дүнг иргэд, сурагчид өндрөөр үнэлж хуулийн сургалтыг энгийн ойлгомжтойгоор хүргэсэн сургагч нартаа ялангуяа аймгийн ерөнхий прокурор Н.Ганболдод талархаж дахин сургалтанд нь хамрагдах хүсэлтээ илэрхийлж байлаа.
Ажлын хэсгийн гишүүд ганцаарчлан уулзах иргэдтэй уулзаж, заавар зөвлөгөөг мөн өгч ажиллалаа.