Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Шатрын тэмцээний аваргаар Хайрхан толгой багийн ахмад шатарчин Д.Бямба тодорлоо.

2018-10-20

УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатарын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа "ШАТАР"-ын тэмцээн 2018 оны 10 сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутаас эхэлж 19 цаг 22 минут хүртэл завсарлахгүйгээр үргэлжилж дууслаа.Тэмцээнд өсвөрийн 18, насанд хүрэгчид 19 шигшмэл шатарчид оролцсон бөгөөд хамгийн бага нь 10 настай Э.Энгүйнаран байсан бол ахмад нь 85 настай Дашням гуай оролцлоо.
Тэмцээн 2 үе шаттайгаар насанд хүрэгчид 3 зоонд, хүүхэд 2 зоонд хуваагдан 2-р үе шатанд насанд хүрэгчдээс 6, өсвөрийн тамирчдаас 6 шалгарч тойргийн системээр тоглон аваргуудаа тодрууллаа.
Насанд хүрэгчдээс:
1-р байр-Хайрхан толгой багийн ахмад шатарчин Д.Бямба
2-р байр-Хайрхан толгой багийн малчин Б.Батхүү
3-р байр-Шивэрт багийн ХХЭ Ө.Төгстөмөр нар
Өсвөрийн тамирчдаас:
1-р байр-8б ангийн сурагч Т.Наранзул
2-р байр-11б ангийн сурагч Т.Дөлгөөн
3-р байр-11а  ангийн сурагч Э.Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа. Энэхүү шатрын тэмцээний онцлог нь нээлттэй тэмцээнийг сумын шатрын холбооны хүсэлтийг харгалзан өсвөрийн, насанд хүрэгчдийн гэж тус бүрд нь зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын төлөөлөгч Г.Болдсайханаас танилцуулж, шагналын санг мөн өсгөж буйгаа нээлтийн үеэр хэлсэн юм.
Бас нэгэн онцлох зүйл насанд хүрэгчдийн ангилалд Д.Бямба тэргүүлсэн бол өсвөрийн шатарчдыг өнгөлсөн Т.Наранзул түүний зээ хүү, насанд хүрэгчдийн 3-р байранд шалгарсан Ө.Төгстөмөрийн хүү Т.Дөлгөөн нь өсвөрийн шатарчдаас 2-р байранд шалгарсан. Насанд хүрэгчдийн 2-р байрт шалгарсан Б.Батхүү, өсвөрийн шатарчдын 3-р байрт шалгарсан Э.Мягмарсүрэн нар садан төрлүүд юм. Энд гэрийн багшаас гарын сайн шавь төрдөг, хүний генийн талаарх сонирхолтой бас бодитой жишээ юм.
Тэмцээнийг сумын спортын зөвлөлийн арга зүйч Х.Дэндэв, шатрын холбооны тэргүүн Ц.Номин, Ирээдүйн аваргууд 100 буудалт даамын клубын дасгалжуулагч багш П.Уранчимэг нар зохион байгуулж явууллаа.
Тэмцээнд оролцогчдоос энэхүү тэмцээн нь чансаа өндөртэй, зохион байгуулалт сайтай тэмцээн болсонд талархаад УИХ-ын гишүүнээс уламжлал болгон зохион байгуулж, оюуны спортод хөрөнгө оруулалт хийж өгөхийг хүссэн юм.
Тэмцээний шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын зүгээс 21-ний өдөр өөрийн биеэр гардуулан өгөх юм.