Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Улаан-Асга багийн Засаг даргад О.Гал-Эрдэнэ нэр дэвшлээ

2018-10-25

Улаан-Асга багийн засаг дарга Д.Идэрчулуун эрүүл мэндийн шалтгааны улмаас багийн Засаг даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дагуу 2018 оны 10 сарын 25-ны өдөр тус багийн ИНХ-ын хуралдаан болж 82 өрхийн 124 иргэн ирж оролцлоо. Хуралдааны ирц 52,2% байлаа. Хуралдаанаар:
1. Багийн ЗД Д.Идэрчулууны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг зөвшөөрөх
2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх
3. Тооллогын комисс байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. 
Багийн Засаг даргад Н.Эрдэнэбаяр, Б.Балжинням, Ч.Отгонбаяр, О.Гал-Эрдэнэ нарын нэр дэвшиж 50-аас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон хүний санал авсан дарааллаар О.Гал-Эрдэнэ, Н.Эрдэнэбаяр нар дахин санал хураалтанд орлоо. 2 дахь санал хураалтын үр дүнд 52,4%-ийн саналаар О.Гал-Эрдэнэ багийн Засаг даргад нэр дэвшлээ.