Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Цахим мэдээллийн сургалтад ЭМТ-ийн хамт олон хамрагдлаа

2018-10-30

Мэдээлэл авах эрхийн тухай болон мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллага албан тушаалтан нь төрийн нууцад хамаарахаас бусад бүх мэдээллийг иргэдэд цаасан болон цахим хэлбэрээр түгээх, мэдээллээ шинэчлэх, ойлгомжтойгоор хүргэх үүргийг хүлээсэн байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх төслөөс 2013 онд Монгол Улсын бүх хурлуудыг цахим сайттай болгосон билээ. Энэхүү сайт үүсгэн байгуулагдсан цагаас хойш Чандмань-Өндөр сумын ИТХ-ын сайт улсын хэмжээнд зарлагдсан цахим сайт хөгжүүлэлтийн уралдаанд 2 удаа тэргүүн байр, 1 удаа хоёрдугаар байранд шалгарч байсан хөгжүүлэлтээр улсад тэргүүлэх хэмжээнд хүрсэн.
Чандмань-Өндөр сумын ИТХ-ын цахим сайтад мэдээ мэдээллийг хэрхэн бэлтгэдэг, сумын ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан бодлого шийдвэрүүдийг хэрхэн үзэх, санал асуулга, хэлэлцүүлэгт хэрхэн оролцох, төлөөлөгчдийн танилцуулгыг яаж харах талаар бодитоор үзүүлж, байгууллагынхаа болон төрийн үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээ мэдээллээ хэрхэн ирүүлж хамтран ажиллах талаар ярилцлаа.