Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Дотуур байрын хоолны чанарт хяналт хийлээ

2018-11-26

Сумын ИТХ-аас дотуур байрын сурагчдын хоолны чанарт хийх хяналтыг 2018 оны 11 сарын 22-ны өдөр гүйцэтгэлээ. Хяналт хийх өдөр тогооч Х.Тунгалаг, Ч.Март нар ажиллаж байлаа. Үдийн хоолонд батлагдсан цэсийн дагуу амт чанар сайтай гурилтай шөл орж байлаа. Дотуур байранд 150 хүүхэд байдгаас тухайн өдрийн хоолонд 142 сурагч хамрагдсан байна. Гал тогооны орчин цэвэрхэн, дулаахан, склад, хүнсний агуулах тусдаа байрладаг. 
Хүүхдүүдээс сэтгэл ханамжийн асуумжийг авахад  хоолны чанар сайн, цаг хугацаандаа ордог, хоол хаях хүүхдүүд цөөрсөн гэдгийг онцолж байлаа.
Дотуур байрын амьдрах орчныг эрс сайжруулсан, өрөө тасалгааны эмх цэгцийг эцэг эхтэй хамтран тохижуулсан, баг багийн харьяаллаар нэг өрөө, тасагт амьдарч байна. Тасгийн буланг хүүхдүүд өөрсдөө гарган тасгийн мөрдөх дүрэм зэрэг хамт олны мөрдөх нийтлэг үнэт зүйлсээ тодорхойлсон байлаа. Энэ өдөр байрын багш Н.Бор ажиллаж, хүүхдүүдийн хичээл хийх боломжийг бүрдүүлэн аймгийн БСУГ-тай хамтран дотуур байрын номын санг сурах бичгээр хангасан, чөлөөт цаг өнгөрүүлэх танхимыг уламжлалт онцлогийг шингээн тохижуулахаар ажиллаж байгаагаа танилцуулж байлаа.
Өнгөлөг өөдрөг, өөриймсөг сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч халуун хоолоор цэсийн дагуу үйлчилж байгаа багш, тогооч, жижүүр, үйлчлэгч нартаа сурагчид сэтгэл хангалуун сайхан орчинд амьдарч байна.