Сурагчдын бүлгийг Энгүйнаран ТББ-ын сургагч багш Ц.Номин идэвхжүүлж, чадавхжуулж ажилладаг бол сумын ИТХ үйл ажиллагааг нь дэмжиж байгаа юм.
Сурагчид долоо хоног бүрийн Лхагва гарагт уулзаж, чадавхжуулах сургалтанд хамрагддаг бөгөөд энэ удаагийн уулзалтаар ЕБС-ийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлахаар шийдвэрлэлээ.
Гар зургийн уралдаан 3 насны ангиллаар 12 сарын 12 хүртэл үргэлжлэх юм.
Гар зургийн уралдааны шагналыг сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс санхүүжүүлэх бөгөөд гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд хүргэх юм.