Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хог хаягдлын хор хөнөөлийн талаар зургийн уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа

2018-12-08

Сумын ГХУСАЗСЗ, Энгүйнаран ТББ, 9б анги, 9-н эрдэнэ бүлгийн зүгээс санаачлан сумын ЕБС-ийн сурагчдын дунд 3 ангиллаар хог хаягдлын хор хөнөөлийг иргэдэд таниулах, цэвэр цэмцгэр орчинд амьдрах уриалгыг хүргэх зорилготой "Хог хаягдал бидний амьдралд" зургийн уралдааныг 2018 оны 12 сарын 05-наас 12-ны өдөр хүртэл хугацаанд зарлалаа. Уралдаанд 145 бүтээл ирсэн бөгөөд тус бүтээлээс ангилал тус бүрд 1, 2, 3 дугаар байрыг шалгарууллаа. Уралдааны 1-4-р ангийн ангилалд:
1-р байранд 3а ангийн сурагч М.Мөнхцолмон
2-р байранд 4б ангийн сурагч Э.Энэрэлтнаран
3-р байранд 4а ангийн сурагч Т.Тэмүүлэнгийн зургууд
5-8-р ангийн ангилалд
1-р байранд 8а ангийн сурагч О.Энхжин
2-р байранд 5а ангийн сурагч А.Бадрахгэрэл
3-р байранд 5б ангийн сурагч Н.Шинэбаярын зургууд
9-11-р ангийн ангилалд
1-р байранд 10б ангийн сурагч Н.Энхзаяа
2-р байранд 10б ангийн сурагч С.Эрдэнэцэцэг
3-р байранд 9б ангийн сурагч Г.Билгүүн нарын зургууд шалгарсан юм.
Тэмцээний шагналыг сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Аюуш, Энгүйнаран ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Энхжаргал, 9б ангийн багш Х.Болд-Эрдэнэ, 9 эрдэнэ бүлгийн сурагчид гардуулан өглөө.