Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд "Хурлын Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тухайн хуралд жилд нэгээс доошгүй удаа тайлагнана" хэмээн заасан байдаг.
Энэ хуулийн дагуу та бүхэндээ 2018 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг дараах агуулгаар танилцуулахаар бэлтгэлээ.
Үүнд:
• ИТХ-ын хуралдаан
• ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан, ажил хэрэгч шийдвэрүүд
• Хяналт шалгалтын ажил
• ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа
• УЗХ-ны үйл ажиллагаа
• ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах
• Иргэний оролцоог дэмжих иргэдийг мэдээ мэдээллээр хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулъя аа.
1. ИТХ-ын хуралдааныг 2018 онд 2 удаа хуралдуулсан, 3 дахиа өнөөдөр хуралдуулж буй бөгөөд Сумын ИТХ-ын ээлжит бус VI хуралдааныг 2018 оны 02 сарын 09-ний өдөр 80.9% -ийн ирцтэйгээр хуралдуулж -Сумын 2018 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ээлжит бус VII хуралдааныг 2018 оны 11 сарын 05-ны өдөр 90%-ийн ирцтэйгээр хуралдуулж
-Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эхийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай асуудлуудыг хэлэлцсэн байна.
Ээлжит VIII хуралдааныг хэлэлцүүлж 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх тухай сая би та бүхэндээ танилцуулж, өнөөдөр бид хэлэлцэн шийдвэрлэх болно.
2. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан, ажил хэрэгч шийдвэрүүд
ИТХ-ын Тэргүүлэгчид 11 удаа 71%-ийн ирцтэйгээр хуралдаж 24 асуудал хэлэлцэж 19 тогтоол гаргаснаас:
-Ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тухай
2018 онд ИТХ-ын Тэргүүлэгчдээс баримтлан ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
ГХУСАЗСЗ, Амьжиргаа дэмжих зөвлөл, Хүүхэд хамгаалах хамтарсан баг байгуулах, Хүүхдийн төлөө зөвлөл байгуулах тухай зэрэг зөвлөлүүдийг шинэчлэн байгуулах тухай
Эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөө батлах тухай
Эхийн алдар, Төрийн дээд одон медальд иргэдээ тодорхойлох
2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоох
Жишиг хорооллын 10 хашааг худалдан борлуулах саналыг дэмжих тухай зэрэг ажил хэрэгч, иргэдийн эрх ашгийн төлөөх шийдвэрүүдийг гаргасан байна.
3. Хяналт шалгалтын чиглэлээр
Төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд хийх хяналтыг ажлын хэсэг 01 сарын 22-25-ны өдрүүдэд гүйцэтгэж хяналт шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх зөвлөмжийг 5 байгууллагад хүргүүлсэн байна. Зөвлөмжийг 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 08 албан тоотоор хүргүүлж ЕБС-д 6, Соёлын төвд 5, Эрүүл мэндийн төвд 5, ЗДТГ-т 6 чиглэлийн үүрэг даалгавар өгч ажлаа сайжруулахыг даалгасан байна.
-Газрын тухай хуулийн хэрэгжилтийн хяналтыг Н.Эрдэнэчимэг Тэргүүлэгчээс иргэдээс санал асуулга авах замаар гүйцэтгэж дүгнэлтийг Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж 2 дугаар улирлын ажлын төлөвлөгөөнд тусгуулсан байна.
-Шилэн дансны хяналт төсөвт байгууллагуудад хийх ажлыг 09 сард гүйцэтгэхэд төсвийн байгууллагууд санхүүгийн мэдээ мэдээллээ Сангийн яамны шилэн дансны цахим сайтад цаг хугацаанд нь байршуулсан, хугацаа хоцроосон ЕБС-ийн 1 мэдээлэл нь интернэтийн хурднаас шалтгаалж хоцорсон гэх шалтгааныг тодорхойлсны дагуу тайланд тусган аймгийн холбогдох хэлтэст хүргүүллээ.
-Дотуур байрын сурагчдын хоолны чанарын хяналт 11 сарын 22-нд гүйцэтгэж байрын тогооч нарын хувцаслалт, хоолны технологийн бүрдэл, өдрийн хоолны дээж авсан байдал, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтад хяналт хийж иргэдэд мэдээлэл хүргэлээ.
4. ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Ерөнхий прокурор, архидан согтуурахын эсрэг үйл ажиллагаа эрхэлдэг Сүүн тахилт төрийн бус байгууллага, хүнийг хөгжүүлэх сургалт сурталчилгаа эрхэлдэг Энгүйнаран ТББ-уудтай хамтран ажиллаж тодорхой амжилтанд хүрлээ. 2017 онд Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зарласан тэтгэлгийн уралдаанд сумын ГХУСАЗСЗ, Энгүйнаран ТББ-ын “Аз жаргалтай гэр бүл” төсөл шилдгээр шалгарч “100 эцэг эхийн зөвлөгөөн”, Аз жаргалтай гэр бүл төслийн ТВ нэвтрүүлэг, “Гэр бүлийн аз жаргал” гар зургийн уралдаан, “Гар зургийн үзэсгэлэн” арга хэмжээнүүдийг зохион байгуулсан амжилтаараа сумын зөвлөл маань аймгийн зөвлөлүүдээ тэргүүлэн шилдэг ГХУСАЗСЗ-өөр шалгарлаа. 2018 онд амжилтаа бататгах үүднээс ГХУСАЗСЗ-ийн ажлаар дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж иргэддээ хүргэлээ.
МУ-ын Үндсэн хуулийн өдрөөр сумын ХААН банкны салбартай хамтран Монгол улсын Үндсэн хууль, Нутгийн өөрөө удирдах байгууллага, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, танин мэдэхүйн асуултуудаас бүрдсэн АХА тэмцээн, Үндэсний бөхийн барилдаан, Шагайн харваан тэмцээнүүдийг зохион байгууллаа.
Монгол цэргийн баярын өдрөөр Хөвсгөл эрчим ХХК-тай хамтран эрчүүдийнхээ дунд сагс, волейбол, Үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Спортын арга хэмжээ үйл ажиллагаанд сумын Спортын арга зүйч, ИТХ-ын төлөөлөгч Х.Дэндэв цалин урамшуулалгүйгээр санаачлагатайгаар зохион байгуулж хэвшсэн байна.
Ахмад настан 4-р багийн иргэн Г.Даваасүрэнгийн санаачлагаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө байгуулах” асуудлыг дэмжин Аригийн доод хүрээнд иргэдийн оролцоотойгоор босголоо. Хайрхан толгой багийн 10 жилийн ойн хүрээнд хийх 10 бүтээлч ажлаар багийнхаа иргэдийг уриалж оролцсон ИНХ-ын дарга Б.Баянмөнх, Засаг дарга Ц.Гансүх нар идэвх чармайлт гаргасан.
Аймгийн прокурорын газрын дарга, аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Машбат, аймгийн Нэгдсэн эмнэлгийн өсвөр үе хүүхэд залуучуудын асуудал хариуцсан арга зүйч, мэргэжилтэн н.Амарсанаа, ХХҮГ-ын мэргэжилтэн Г.Цэцэгдарь нар 2018 оны 10 сарын 18-нд 9-11 дүгээр ангийн сурагчдад, төрийн албан хаагч, иргэдэд сургалт мэдээллийг хүргэлээ. Сургалт мэдээллээр
1. Зөрчлийн тухай хууль
2. 2018 оны 08 сарын 31-ний байдлаар сумын хэмжээнд гарсан гэмт хэрэг, түүний төрөл ангилал
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд оролцох нь
4. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь
5. Өсвөр үеийнхний бэлгийн боловсрол
6. Зөв хүн болон төлөвшихийн ач холбогдол
7. Аймгийн ХХҮГ-аас баримталж буй бодлого зорилт
8. Халамжийн үйлчилгээ сумын иргэдэд хүрч буй талаар хийсэн хяналт шалгалтын ажил
9. Нийгмийн халамжийн үйлчилгээ
10. Харилцаа хандлагаа өөрчилье зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
Сургалт мэдээлэлд 129 сурагч, 86 иргэн хамрагдлаа.
Сумын Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Нарангэрэлийн урилгаар Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн төвийн их эмч Н.Мөнхжаргал ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 143 сурагчид мэдээлэл сургалт хүргэлээ.
Сургалтын хүрээнд Стресс бухимдлаас хэрхэн сэргийлэх вэ?, Гомдол түүнийг даван туулах арга зам сургалтуудыг хүргэхийн зэрэгцээ стрессээс сэргийлэх дасгалыг хүүхдүүдэд зааж сургалаа.
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр буюу 09 сарын 10-ны өдөр жил бүр уламжлал болгон ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Номингоос ахлах ангийн сурагчдад “Улс төрийн хилс хэргийн түүхэн сургамж”-ийн тухай хичээлийг хүргэж байна. Энэ жилийн тухайд 4-р багийн иргэн Г.Даваасүрэн, 5-р багийн иргэн Цэрэндорж нар хамтран оролцож 80 гаруй сурагчид мэдлэг мэдээлэл хүргэн асуултанд хариулж хамтран ажиллажээ.
Хүүхдийн амьдрах орчныг сайжруулах, насанд хүрэгчдийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор “Хог хаягдал бидний амьдралд” гар зургийн уралдааныг зохион байгуулахад 145 бүтээл ирсэн байна. Бүтээлүүдийг ЕБС-д үзэсгэлэн хэлбэрээр бүх багш сурагчид, 60 эцэг эхчүүдэд хүргэн, 3 ангиллаар 9 бүтээлийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
5. УЗХ-ны үйл ажиллагаа
Сумын ИТХ-ын дэргэд сумын УЗХ-ны ажил давхар явдаг. Төрдөө нэмэлт хүч болж, төрийн ачааг хамтран үүрдэг хүмүүнлэгийн байгууллагын ажлыг ИТХ доголдуулахгүй тасалдуулахгүй авч явахад онцгойлон анхаарч байгаа.
Улаан-Асга багийн иргэн Р.Отгонбаяр, Д.Далайцэцэг нарын гэр бүлээс “Ахмад настнууддаа дэм хайрлая” арга хэмжээг сумын УЗХ-той хамтран гүйцэтгэж 10 ахмад настанд 200.0 мянган төгрөгийн сүү цагааг хүргэж үйлчилсэн. Гэр гэрээр нь хүргэх үйл ажиллагааны шатахууны зардлыг сумын ИТХ-аас гаргаж ЗДТГ-ын МЭҮТ-гийн дарга Ч.Баярмагнай унаагаар үйлчилжээ.
Сумын ИТХ-ын даргаас хөдөөгийн иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх ажлыг санаачлаад 2 дахь жилийнхээ нүүрийг үзжээ. Энэ жилийн тухайд Ёлгос, Улаан-Асга, Хайрхан толгой, Шивэрт багийн төвүүд дээр иргэдэд хүрч очиж дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн эмч Ч.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг баг тус бүр дээр 2 хоног ажиллаж нийт 500 гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэлээ. Эрүүл мэндийн үйлчилгээгээр баг дээрээ хангагдсан иргэдийн хувьд аймаг орох, ирэх замын зардалд зарцуулах 17000000 /арван долоон сая/ төгрөг бодит хэмнэлт болж иргэддээ үлдсэн бөгөөд үйлчилгээний чанар хүртээмж иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ болсон байна.
-3б ангийн сурагч Ууганцэцэгийн Жавхланд туслах
-Гончигийн Дамдинсүрэнд туслах
-ИТХ-ын төлөөлөгч Цэрэнхүүгийн Сэржавт туслах аянуудыг тухай бүр зарлан иргэд, албан байгууллагуудыг уриалсны дүнд 2.0 сая гаруй төгрөгийн мөнгөн хандивыг сэтгэлийн дэм болгон төвлөрүүлсэн байна.
-5-р багийн ИНХ-ын дарга Б.Баянмөнхөөс санаачлан 5-р багийн иргэн Баяраагийн хүүд туслах хандивын аяныг сумын хэмжээнд зохион байгуулж 480.0 төгрөгийг төвлөрүүлж эмчилгээний зардалд нь хандивласан.
Хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах МУ-ын Үндсэн хуулийн эрхэм зорилгын дагуу албан байгууллагуудаасаа Улаан Загалмайн хандивыг өгөх уриалгыг сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын зүгээс албан байгууллага бүрт хүргүүлснээр хамгийн түрүүнд ЕБС 294.0, СӨББ маань 120.0 мянган төгрөгийг МУЗН-ийн дансанд төвлөрүүлчихээд байна. Хүмүүнлэгийн үйлсэд манлайлан оролцож буй байгууллага хамт олондоо талархал илэрхийлэе.
6. ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлээр
2018 онд Эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалтанд Н.Бор, Б.Баярцэцэг, Ц.Сэржав, М.Золзаяа, Н.Эрдэнэчимэг нар оролцлоо. Д.Мандхай, Х.Буянтогтох нар хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авсан байна. Галт суманд зохион байгуулагдсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан сонгуультнуудын зөвлөгөөн”-д Ц.Даваадалай, Н.Бор, С.Нямренчин, Д.Санчирдорж нар ИТХ-ын даргын хамтаар оролцлоо. Энэхүү зөвлөгөөнд манай сум нь ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны талаар бусад сумдаддаа мэдээлэл хүргэж, туршлагаа танилцууллаа. Туршлага танилцуулах ажлыг Хөхөө багийн ИНХ-ын дарга Д.Санчирдорж үлгэр жишээ сайн танилцуулж сумынхаа үйл ажиллагааг сурталчиллаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлагдсан “Төр иргэний гүүр” хөтөлбөрийн хүрээнд Ханх суманд зохион байгуулагдсан сургалт, спортын арга хэмжээний өдөрлөгт аймгийн төлөөлөгч, 5 багийн ИНХ-ын даргаас 3, 20 төлөөлөгч оролцохоос 15 төлөөлөгч оролцлоо. Хэдийгээр зарим нэгэн төлөөлөгч маань яваагүй байсан боловч бид ирцийн байдлаараа манлайлал харуулж аймгийн дарга нараас онцлон сайшааж байсныг тэмдэглэн хэлмээр байна.
7. Иргэдийг оролцоог хангах иргэдийг мэдээ мэдээллээр хангах чиглэлээр
ИТХ-ын даргын зүгээс багийн ИНХ-ууд, зохион байгуулагдсан зөвлөгөөн семинаруудад ИТХ, Тэргүүлэгчдийнхээ үйл ажиллагааг сурталчлан мэдээлж ажиллахын зэрэгцээ 2 багт улс төрийн сонгуулийг хуулийн дагуу шуурхай зохион байгуулсан.
Ёлгос багийн ИНХ-ын дарга М.Зууннасан ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу багийн Иргэдийн Нийтийг хурлыг зарлуулан зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажилласнаар М.Мягмарсүрэн ажлаа хүлээн авч БИНХ-ын даргаар ажиллаж байна.
Улаан-Асга багийн Засаг дарга Д.Идэрчулуун эрүүл мэндийн шалтгааны улмаас өргөдлөө өгснийг мөн багийн ИНХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, сонгуулийн үйл ажиллагааг явуулахад арга зүйн дэмжлэг үзүүлж, хуулийн дагуу нэр дэвшүүлэн багийн Засаг даргаар О.Гал-Эрдэнийг сумын Засаг даргаас батламжлан төрийн ажлыг гацаа түгжрэлгүйгээр явууллаа.
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн бүх байгууллага, албан тушаалтнууд иргэдийг мэдээ мэдээллээр шуурхай хангах үүргийг хүлээсэн байдаг. Мөн энэ хуулийн дагуу иргэдэд мэдээллийг цаасаар хүргэхээс гадна цахим хэлбэрээр хүргэхийг хуульчилсан.
Чандмань-Өндөр сумын ИТХ-ын цахим сайт нь ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүн, тогтоол, шийдвэрүүд, төсөв санхүү, өмч, санал асуулга, хэлэлцүүлэг, шилэн дансны мэдээллүүд, тайлан гэсэн үндсэн цэсүүдийн хүрээнд мэдээ мэдээллийг хүргэж, өнөөдрийн байдлаар ИТХ-ын тогтоол цэсэнд 34, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэсэнд 105, ИТХ-ын захирамж 30, санал асуулга 7, хэлэлцүүлэг 2, Шилэн дансанд төсвийн 6 байгууллагын төсвийн мэдээлэл байршаад 183500 иргэнд хүрсэн байна.
Цахим сайтын холбоос болгож Чандмань-Өндөр ИТХ хуудсыг хөгжүүлэн мэдээ мэдээллээр өдөр тутам баяжуулж үйл ажиллагаагаа нээлттэй сурталчилж хэвшсэн. Энэхүү хуудсыг 1247 хүн дагаж долоо хоногт дундажаар 3000 иргэн мэдээлэл авдаг юм. Цаг тутамд техник технологи хөгжиж хүн бүр ухаалаг утасны хэрэглээтэй болсон тул сумын маань иргэд мэдээ мэдээллийг гэртээ суугаад, хотод явж байхдаа, замд явахдаа авч байгаадаа талархал иэлэрхийлсэн нь цөөнгүй байна.
Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланд бүх үйл ажиллагааг нэгбүрчлэн ярилгүйгээр орхилоо. Байгууллага, айл өрх бүхэн интернэттэй болсон учир бидний үйл ажиллагааг хүссэн үедээ албан ёсны сайт, хуудсаас авахыг хүсэе.
Та бүхний амьдралд сайн сайхан бүхнийг хүсэе
Анхаарал тавьсанд баярлалаа.