Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 72 дугаар тогтоолоор иргэн, ААН-д нээлттэй худалдахаар тогтоосон ЗДТГ-ын өмчлөлийн "Бага оврын трактор", ЭМТ-ийн өмчлөлийн "УАЗ469 ХӨА62-47" суудлын автомашинуудын дуудлага худалдааг зохион байгуулахад бага оврын тракторыг худалдан авах хүсэлтийг иргэн гаргаагүй тул холбогдох журмын дагуу дуудлага худалдаа явагдаагүйд тооцогдлоо.
ЭМТ-ийн УАЗ469 маркийн ХӨА62-47 улсын бүртгэлийн дугаартай суудлын автомашины дуудлага худалдаанд 2 иргэн оролцож, дээд үнэ хэлэгч иргэн 1.750.000 төгрөгөөр худалдан авлаа.