Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ДЗМОУБ-аас тусламж ирүүлэв

2014-11-18

Дотуур байранд амьдрагч малчин өрхийн хүүхдүүдийн амьдрах, сурах орчныг бүрдүүлэхэд сумын удирдлагуудаас онцгой анхаарал хандуулан хандив тусламжийн аяныг өрнүүлэн, төрийн болон төрийн бус байгууллагуудад хандсан билээ. Энэ дагуу Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас дотуур байрын 112 сурагчид гутал, малгай, ороолт, мөн эмзэг бүлгийн 300 өрхөд хувцас хэрэглэлийн буцалтгүй туслалцааг үзүүллээ. ДЗМОУБ-аас хэрэгжиж буй "Буцалтгүй тусламж хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг БИНХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 11 сарын 08-ны өдөр гүйцэтгэлээ.