Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын ИТХ-аас МУ-ын Үндсэн хуулийн өдөрт

2019-01-12

МУ-ын Үндсэн хууль батлагдсан энэхүү өдрөөр сумын ИТХ-аас иргэд хөдөлмөрчдийн дунд уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулдаг уламжлалын дагуу гар бөмбөгийн тэмцээн, Үндэсний бөхийн барилдаан, сагсан бөмбөгийн холын зайн шидэлтийн тэмцээн, АХА зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулах бөгөөд 2019 оны спортын арга хэмжээний салхийг хагалж ИТХ-ын зохион байгуулж буй арга хэмжээ гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээнийг сумын Спортын зөвлөл, Оюутны холбоо хамтран зохион байгуулж буй бөгөөд гар бөмбөгийн тэмцээний ялагчид шилжин явах цомыг хадгалуулах юм.