Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Уралдаан тэмцээнд тэргүүлэгчид шагналаа гардлаа

2019-01-11

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулан сумын ИТХ-аас иргэд хөдөлмөрчид, оюутан залуучуудын дунд Үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн, сагсан бөмбөгийн холын шидэлтийн тэмцээн, АХА тэмцээнүүд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний үйл ажиллагааг сумын ИТХ, Спортын зөвлөл, Оюутны холбоо хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд:
-Үндэсний бөхийн барилдаанд Эрдэнэбулган сумын заан У,Даваа-Очир түрүүлж, залуу бөх Ц.Билгүүн үзүүрлэж, сумын начин Э.Батзориг 3-р байранд, залуу бөх Б.Энхболд 4-р байранд шалгарсан.
Волейболын тэмцээнд Т.Оюунмаа ахлагчтай сумын шигшээ багийн тамирчид тэргүүн байр, М.Дүүриймаа ахлагчтай оюутны баг удааллаа. Эрэгтэйчүүдээс  Б.Ганзориг ахлагчтай оюутны шигшээ баг тэргүүлж, Ц.Отгонбаяр ахлагчтай сумын шигшээ баг удааллаа. Волейболын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багууд шилжин явах цомын эзэн боллоо.
Сагсан бөмбөгийн холын шидэлтийн тэмцээнд Г.Бат-Оргил 1-р байр, Г.Баяр 2-р байр, н.Алтангэрэл 3-р байр эзэллээ.
АХА тэмцээнийг Монгол улсын Үндсэн хууль, сумын онцлох мэдээллийн хүрээнд явуулахад Б.Ундарьяа тэргүүн байр эзэлж, Г.Бат-Оргил 2-р байр эзэллээ.