Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөхөө багийн Засаг даргад З.Дашням нэр дэвшлээ

2019-01-21

Өнөөдөр буюу 2019 оны 01 сарын 21-ний өдөр сумын төвийн багийн Засаг даргын сонгууль боллоо. Багийн Засаг дарга С.Оюундарь нь өөр ажилд шилжсэн тул багийн ИНХ-ын Тэргүүлэгчдээс багийн ИНХ-ын хуралдаанаар хуулийн дагуу багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж хуралдааны товыг тогтоосны дагуу багийн 316 өрхөөс 171 өрхийн 301 иргэн хүрэлцэн ирж хуралдлаа. Багийн Засаг даргад Ч.Батмөнх, З.Дашням, Н.Эрдэнэбаяр, Д.Чанцалмаа нарын нэрийн нэрийг дэвшүүлэхэд эхний санал хураалтаар З.Дашням 106, Ч.Батмөнх 87 иргэний санал авч тэргүүлэн хэн нь ч 50%-ийн санал аваагүй учир 2 дахь санал хураалт явагдлаа.
2 дахь санал хураалтанд З.Дашням 151, Ч.Батмөнх 131 хүний санал авснаар З.Дашням Хөхөө багийн Засаг даргад нэр дэвшлээ. Цаашид багийн ИНХ-аас сумын Засаг даргад З.Дашнямыг багийн Засаг даргаар томилуулахаар хүргүүлэх юм.