Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумдын ИТХ-ууд ажлаа тайлагнаж байна.

2019-01-23

Аймгийн ИТХ-аас жил бүр сумдын ИТХ-уудыг ажил дүгнэх 30 үзүүлэлт, ИТХ-ын хуралдааны тогтоол, тэмдэглэл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол тэмдэглэл, Үйл ажиллагааны тайлан, ИТХ-ын хороодын ажлын тайлан, БИНХ-уудын хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, ГХУСАЗСЗ-ийн тайлан, УЗХ-ны тайлан, үйл ажиллагааны мэдээ, тогтоолын биелэлт, ирсэн, явсан бичиг баримт бичгийн хүрээнд баримт бичгийн хяналт хийж байр эзлүүлдэг.
Өнөөдрийн тухайд тус сумтай хамт Галт, Жаргалант, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Төмөрбулаг, Цагаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган сумд тайлангаа танилцууллаа. Тайланг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар танилцуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг, ахлах ажилтан Р.Машбат, Б.Чимэдцэрэн, Г.Ичинхорлоо, С.Долгоржав нар баримт бичгийг үзэж, зөвлөмж өгч ажиллалаа.
Энэ жилийн хувьд АИТХ-ын ажлын албанаас 23  сумдыг 2 хэсэгт хуваан 2018 онд сумын хурлаас зохион байгуулсан ажлыг дүгнэж, сумдын хурлууд бие биенээсээ туршлага судлах, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. 2018 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлсан 3 сумыг Нутгийн өөрөө удирдах байгууллагаар тодруулан маргааш зохион байгуулагдах Хөвсгөл аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр шагналыг гардуулна.