Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Чандмань-Өндөр сумын ИТХ 2018 оны ажлаараа ГУТГААР байранд шалгарлаа.

2019-01-24

Аймгийн удирдах ажилтнуудын 1 дүгээр улирлын зөвлөгөөнийг 2019 оны 01  дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд боллоо. Энэ үеэр аймгийн удирдлагуудаас шилдэг сум, агентлаг, байгууллагуудаас шалгаруулах үйл ажиллагаа болсон бөгөөд ИТХ-ын ажлын албанаас 23 сумын ИТХ-уудын тайлан мэдээ, ажлын албадын танилцуулгыг сумдын хамт сонсож, туршлага солилцууллаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан сумдын ажил дүгнэх 30 үзүүлэлтийн дагуу сумдаа байр эзлүүлэхэд Галт сумын ИТХ тэргүүн байр, Мөрөн сумын ИТХ 2 дугаар байр, Чандмань-Өндөр сумын ИТХ 3 дугаар байр, Их-Уул сумын ИТХ 4 дүгээр байр, Тариалан сумын ИТХ 5 дугаар байруудыг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.