Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сүсэгтнүүддээ засал ном айлтгаж эхэллээ

2019-02-13

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр сүсэгтэн олондоо зориулж ном заслыг айлтгахаар Улаанбаатар хотын Гандантэгчлэн хийдийн гэвш лам С.Ганзориг маань нийтэд зориулсан заслын ажлаа сумын Соёлын төвд эхэлж байна.
С.Ганзориг гэвш нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул иргэн бөгөөд одоогоор Гандантэгчлэн хийддээ гэвш, номын сан эрхэлсэн хуврагаар ажиллаж байгаа ч сүүлийн 3 жил дараалан төрсөн нутагтаа ирж буян номын ажил хийж байна. Өдгөөгөөс 2 жилийн өмнө цагаан сарын засал номонд өргөсөн сүсэгтнүүдийн хандиваар 40 сурагчийг хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангах буяны ажлыг хийж байсан юм.
Өнөө жилийн тухайд С.Ганзориг гэвш нь 02 сарын 25-ны өдрийг хүртэл нутгийн иргэддээ засал, номын ажлыг хийж өгөхөөр ирсэн байна.