Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Албан тушаалтнууд ХАСХОМ-ээ бүрэн мэдүүллээ

2019-02-13

Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн дагуу жил бүрийн 01 сарын 01-ны өдрөөс 02 сарын 15-ныг хүртэлх хугацаанд ИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга нар нь хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХАСХОМ/ өгдөг билээ. Энэ дагуу тус сумын 24 иргэн 01 сарын 02-ны өдрөөс хуваарийн дагуу ХАСХОМ-ээ өгөх хуваарийг сумын ИТХ-ын даргаар батлуулан мөрдөж хэрэгжүүллээ.
Баталсан хуваарийн дагуу өгсөн байдлыг харуулахад:

Сумын ИТХ-аас тогтоосон хугацаанд өгөөгүй боловч хуулийн хугацаанд 1 төлөөлөгч нь амжиж мэдүүлгээ өгсөн байна. Цаашид ХАСХОМ гаргах үүрэг хүлээсэн албан тушаалтнуудад сануулахад ямар нэгэн шалтгаанаар ХАСХОМ-гүй байдал нь ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай юм.